Aжилд зуучлах
шат дамжлага


Хөдөлмөр зуучлалын Ватаракү компанид хандсанд тань баярлалаа.
Таныг бид Япон компанид үндсэн ажилтанаар зуучлах бөгөөд, таны хүсэл сонирхол, ажлын газарт тавих нөхцөл, шаардлагад үндэслэн тохирох ажлыг хайж өгнө. Иймд, бусад хөдөлмөр зуучийн газрууд шиг бэлэн ажлын байр байдаг газар биш гэдгийг анхаараарай.
Та манай үйлчилгээг авах бол доорх линкээр орж бүртгүүлээрэй.
Бид тантай холбогдож, таны ажлын зав зайд тохируулан урьдчилсан ярилцлага авах өдөр, цагаа товлох болно. Урьдчилан ярилцлага онлайнаар явагдана.
1 дэх
ярилцлага
Урьдчилсан ярилцлага нь ажлын ярилцлага биш бөгөөд таныг одоо хаана, ямар ажил хийдэг болох, хэлний төвшин, ямар төрлийн ажил хайж байгааг, мөн таны зүгээс ажлын газарт тавих хүсэлт, нөхцөл зэргийг асууж ярилцах болно.
2 дох
ярилцлага
Эхний ярилцлага дээр тулгуурлан таны CV(履歴書)-г хамтдаа засаж янзлах болно. Ихэнх хүмүүс зөвхөн CV(履歴書) бичиж бэлдсэн байдаг боловч, ажилд ороход таны өмнөх ажлын туршлага (урьд нь хаана, ямар нөхцөлд, ямар албан тушаалд, яг ямар ажил хийж байсан г.м), чадварыг нарийн тодорхойлох “Мэргэжлийн туршлага, ур чадвар, үүрэг хариуцлагын талаарх CV” (職務経歴書 Шёкүмү кэйрэкишё) хэрэгтэй байдаг бөгөөд бид үүнийг зөв цэгцтэй бичихэд туслана. Мөн бэлэн болсон Шёкүмү кэйрэкишё (職務経歴書)-гийн агуулгыг хянаж, засахад тань туслана.
3 дах
ярилцлага
Дээрх 2 ярилцага дээрээ үндэслэн танд тохирох ажлыг бид санал болгож эхэлнэ. Танд таалагдсан ажлын байр байвал, бид тухайн компанитай холбогдож, таны 履歴書 CV, 職務経歴書-г илгээж, зуучлаж эхлэнэ. Ийнхүү үндсэн ажил хайлт эхлэх ба тухайн компаниас тавигдаж байгаа нөхцлийн дагуу ажлын ярилцлаганд орж эхэлнэ. Хэрэв та өөрийгөө ярилцлаганд бэлтгэх шаардлагатай гэж үзвэл, эсвэл өөртөө бага зэрэг итгэлгүй байвал санаа зоволтгүй бидэнд хандаарай. Бид танд ярилцлагад хэрхэн оролцох талаар зөвлөж, туслах болно.
Ватаракү нь бусад хөдөлмөр зуучлалын газартай харьцуулахад, шат дамжлага ихтэй, санасныг бодоход цаг орох боловч та өөрийн яг хүссэн газартаа, хүссэн мэргэжлээрээ, хүссэн нөхцөлтэйгөөр ажилд орох боломжоор бид хангана гэдгийг анхаараарай. Япончууд өөрсдөө ажил хайхдаа мөн энэ шат дараалалын дагуу дамждаг бөгөөд, бид таныг хэлний чадвар муутай, гадаад хүнээр хийлгүүлдэг цэвэрлэгээ, газар тариалан болон үйлдвэрийн дамжлага гэх мэт бэлэн ажилд биш, япон хүмүүстэй ижил түвшинд, хүссэн мэргэжлээрээ ажиллахад тань зуучлах боломжийг олгож байгаа юм.
Та эргэлзэлгүйгээр бүртгүүлээрэй.

